Та мэдэх үү?
Та мэдэх үү?

2024-07-18 09:05

#Дугаар_1

Daisy робот нь Apple Inc. компанийн бүтээсэн төхөөрөмж юм. Энэхүү робот нь хуучин утсыг хог хаягдал болгохын оронд түүхий эдийг дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг аж. Хуучин iPhone гар утсыг 200 гаруй бүрдэл жижиг хэсэгт задлах чадвартай. Ингэснээр алт, кобальт, лити, хөнгөн цагаан зэрэг үнэт металлуудыг дахин ашиглах боломжтой.

Apple компанийн бүтээсэн Liam робот нь мөн адил дахин боловсруулах зориулалттай байсан ч, 2018 онд танилцуулсан Daisy робот илүү нарийвчлалтай, хурдан ажиллах чадвартай төхөөрөмж юм.

Daisy роботын үйл ажиллагаа нь Apple компанийн байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор хийсэн чухал алхамуудын нэгт зүй ёсоор тооцогддог.

Одоогоор АНУ болон Нидерланд улсад Daisy робот гар утсыг үр ашигтайгаар дахин боловсруулахаар ажиллаж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл