Apple-ийн анхны компьютер Macintosh 40 нас хүрлээ
Apple-ийн анхны компьютер Macintosh 40 нас хүрлээ

2024-02-13 02:36

1980 онд компьютер хүнбүхэнд зориулсан технологи биш байлаа. Зөвхөн оффист эсвэл технологи сонирхдог хүмүүсийн л ашигладаг зүйл байва. Стив жобс харин энэ ойлголтыг эвдэж, хүн бүр, айл бүр гэртээ компьютертэй байх, түүн дээр хүссэн бүхнээ хийдэг, бүтээдэг байх эрх чөлөөг бий болгохыг хүсч байлаа. Тиймдээ ч ердөө 21 насандаа Apple-ийн хамгийн анхны компьютерыг олон нийтэд танилцуулсан юм. Энэ бол Macintosh 128K. График интерфэйс,9 инч (23cm) CRT монохром дэлгэц, уян диск нь зөөврийн бариултай шаргал хайрцагтай, нэг товчлууртай хулганатай, хүн бүр ашиглахад хялбар хамгийн ахнхын ширээний компьютер.




1984 оны 1 сарын 22 болсон SUPER BOWL XVIII тэмцээний үеэр "1984" нэртэй телевизийн сурталчилгаагаар Macintosh 128K-ийг танилцуулж байжээ. Тус сурталчилгаа нь Apple-ийн хамгийн алдартай сурталчилгаануудын нэг бөгөөд одоог хүртэл яригдсаар байдаг түүхэн үйл явдал юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл