Танд iPhone 15 Pro шаардлагатай юу?
Танд iPhone 15 Pro шаардлагатай юу?

2023-12-20 13:22

Apple компанийн гайхамшигт экосистемийн шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт улам ойртож Ayanga Store-д бэлнээр худалдаалагдаж байна.

iPhone гар утас болон Apple экосистемийн үнэнч хэрэглэгчдэд iPhone 15 Pro загвар ямар шинэхэн боломжуудыг бий болгосон тухай бид танд хүргэе.



Хүчирхэг процессор

iPhone 15 Pro загвар нь A17 Pro, 6 цөмт чипсеттэй ба А16 буюу iPhone 14 Pro загвартай харьцуулахад 4 дахин хурдан. Мөн iPhone 12 Pro загвартай харьцуулахад 70% хурд нь ихэссэн. A17 Pro чип нь секундэд 35 их наяд үйлдэл хийх боломжтой. Одоогоор iPhone гар утасны график гүйцэтгэлийн хувьд хамгийн сайн бүтээл бол A17 Pro чип юм. Энэхүү хүчирхэг процессорыг iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max загвар дээр суулгажээ. Ингэснээр тоглоом тоглож, бичлэг үзэж өндөр нягтаршил бүхий дүрслэлийг хүлээн авах боломжтой юм.


Аз жаргалтай хором мөч бүрээ хадгалан үлдэх.

iPhone 15 Pro загвар нь камерын хувьд өмнөх загваруудаас шинэчлэл сайжруулалт хийгдсэн бөгөөд iPhone 13 Pro загвартай харьцуулахад 3 дахин өндөр буюу 48 мегапикселийн нягтаршилтайгаар гэрэл зургийг буулгах боломжтой болжээ. Мөн Portrait mode-ийн шинэчлэл нь iPhone гар утасны камерыг илүү шинэ түвшинд хүргэсэн бөгөөд “Кино ч хийх боломжтой” хэмээн мэргэжилтнүүд болон хэрэглэгчид үзэж байгаа билээ. Энгийн photo mode дээр зураг авах үедээ portrait mode-ийг ч ашиглах боломжтой болсон байна.



Эх дэлхийдээ хайртай хэрэглээ

iPhone 15 Pro загвар нь C-type цэнэглэгчийн оролттой болсноор дэлхий даяарх кабелийн хог хаягдлыг бууруулах зорилготой Европын холбооны шаардлагад нийцүүлэн бүтээгдсэн загвар юм. Европын холбооноос гаргасан энэхүү шаардлага нь бид бүгдийн хэрэглэж буй цахилгаан хэрэгслийн цэнэглэх оролт нь аажимдаа бүгд C-type оролттой болон өөрчлөгдөх юм. Мөн iPhone 15 Pro загвар нь хамгийн бат бөх материал болох титанаар хийгдсэнээрээ давуу талтай. Үүний сацуу хүрээ хэсэг нь 100% дахин боловсруулагдсан хөнгөнцагаан материалаар хийгдсэн онцлогтой. USB‑C холбогч нь 100% дахин боловсруулсан алтаар зогсохгүй Magsafe цэнэглэх хэсэгт 100% дахин боловсруулсан хөнгөнцагааныг ашиглажээ.


Тасралтгүй 26 цаг кино үзэж чадах уу?

iPhone 15 Pro загвар нь нэг цэнэглэлтээрээ 26 цаг тасралтгүй видео тоглуулах боломжтой. Энэ нь iPhone 14 Pro загвараас 3 цагаар илүү удаан видео үзэх боломжтой хүчирхэг баттерейг iPhone 15 Pro загвар санал болгож байна. Мөн түүнчлэн 20W цэнэглэгчээр 30 минут цэнэглэхэд 50 хүртэлх хувийн цэнэгийг өөртөө хуримтлуулах хүчин чадалтай. Энэхүү технологийг гайхамшгийг Apple брендийн A17 Pro чип буюу iPhone 15 Pro гар утас өөртөө агуулжээ.



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл