Apple MR нүдний шил төрлийн төхөөрөмж болох "Vision Pro"-гийн эргэн тойронд
Apple MR нүдний шил төрлийн төхөөрөмж болох "Vision Pro"-гийн эргэн тойронд

2023-06-12 09:22

Аpple компани нүдний шил мэт зүүдэг хувийн ТВ дэлгэцний шинэ хувилбарыг дэлхий нийтэд танилцуулсан.

Apple Vision Pro нүдний шил буюу дэлгэцийг 2023 Worldwide Developers Conference дээр үзүүлэн толилууллаа.

 

Нүдний шил зүүх үед таны өмнө асар том дэлгэц гарч ирэх бөгөөд энэ нь бодит ертөнцийн үзэмж дээр VR болон CG нэмэлтээр харж чаддагаараа онцлогтой. Энэхүү дэлгэцээр аливаа кино, шоу, видео бичлэгийг үзэхэд 4K нягтрал бүхий ТВ үзэж байгаатай адил өндөр чанарын нягтрал, өнгөний ялгаралтай үзэх боломжтой. Хэрэглэгчид энэ шилийг зүүсэн үедээ аппликейшн ашиглах, бичлэг, зураг үзэх зэргээр ашиглахаас гадна виртуал орчинд үйлдэл хийх боломжтой юм. 


10 гаруй жил хөгжүүлсэн 5000 гаруй патенттай Vision Pro төхөөрөмж нь ердөө л нүд гарын хөдөлгөөнөөр өндөр нарийвчлалтай удирдах нь илүү дотно, ид шидийн мэдрэмж төрүүлдэг ажээ. Кино театрын мэдрэмж + гэрийн энтэртэйнмэнт систем + 3D шил + М2 чиптэй хамгийн хүчирхэг компьютер + тоглоомын консул + 4к 120ghz дэлгэц + R1 чип болон мэдрэгч камерууд + AR, VR хязгааргүй бусад боломжуудыг нэг дор өөртөө агуулжээ.


Мэргэжилтнүүд тус компани анхны iPhone гар утсаа олон нийтэд танилцуулснаас хойш хамгийн эрсдэлтэй, олны анхаарал татсан бүтээгдэхүүнээ танилцууллаа гэж үзэж байна.



-Төхөөрөмж нь удирдлагагүй бөгөөд та VisionOS гэж нэрлэгдэх үйлдлийн систем программын дүрсүүдийг хараагаар удирдан ашиглана. Сонгохын тулд товших, гүйлгэхийн тулд нүдээ гүйлгэж болно. Мөн дуут тушаал өгөх боломжтой. Хэдэн зуун мянган iPhone болон iPad программууд автоматаар ажиллана. Дээрээс нь чихэвч нь Magic Keyboard, Magic Trackpad зэрэг Bluetooth хэрэгслүүдийг дэмждэг.Доошоо харсан камер нь таны гараа сул тавин буулгасан ч үйлдэл хийх боломжтой.

 

~ Чихэвч нь шилэн нүүртэй, хөнгөн цагаан хүрээтэй. Таван мэдрэгч, 12 камер, нүд тус бүрд зориулсан 4К дэлгэц, сэнсээр хөргөсөн компьютертой. Чихэвчний маск болон оосор даавуун доторлогоотой. Янз бүрийн нүүрний хэлбэр, толгойн хэмжээнд зориулан уян хатан байхаар бүтээсэн. Толгойн тууз нь үелсэн бөгөөд толгойны ар талд таардаг бөгөөд та өөр өөр хэмжээ, загвартай туузыг сольж болно.

 

-Нүдний шил зүүдэг хүмүүст зориулж линзэнд соронзон байдлаар бэхлэх тусгай оптик оруулга бүтээжээ. Энэ нь хоёр цаг хүртэл ажиллах гадаад батарейтай бөгөөд "уян нэхмэл кабелиар" холбогдсон. Дэлгэц нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хурц бөгөөд 4K видео дамжуулах боломжтой гэж Apple мэдээллээ.



Apple компани Walt Disney компанитай хамтран энэ төхөөрөмжөөр амьд мэт бодитой үзэгдэх Disney-н кино, хүүхэлдэйн кинонуудыг үзүүлэхээр төлөвлөжээ.


Vision Pro 2024 онд худалдаанд гарна.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл