Бүх цаг үеийн хамгийн алдартай, олон хүнд танигдсан логонуудын нэг бол Apple брэндийн лого билээ.
Аpple-ийн логоны түүх
Анхны логог Ronald Wayne бүтээсэн бөгөөд гартаа ном бариад алимны модны доор сууж буй Исаак Ньютоны маш нарийн дүрсийг дүрсэлсэн байв. Хэт их детальтай лого нь Стив Жобс-д хуучинсаг санагдаж технологийн компанид нийцэхгүй гэж үзсэн учир удаан ашиглагдаагүй.
Стив Жобс орчин үеийн компьютерийн дизайн нь чухал гэж үзсэн тул логонд ач холбогдол өгсөн бөгөөд график дизайнер Rob Janoff-аар шинэ логог гаргуулсан. Тэрээр маш олон Аpple-ийн бүтээгдэхүүний дизайн дээр ажилласан . Гаргасан лого нь энгийн 2D хазсан солонгон өнгө бүхий алимийг дүрсэлсэн бөгөөд интороос ялгаатай харагдуулахын тулд хазсан хэлбэрээр дүрсэлсэн
Macintosh-ийг худалдаанд гаргасан тэр жил компанийхаа нэрийг логоноос хасаж, дараа нь хэдэн арван жилийн турш бэлгэ тэмдэг болсон алимны дүрсээ зөвхөн ашиглах болсон.
1997 онд Стив Жобс компанидаа иргэн ирсэн. Компанийхаа брэндийн дүр төрх, логог дахин шинэчлэсэн. Солонгон өнгийг арилгаж шинэ, гялалзсан мөнгөлөг компьютерийн загваруудыг бий болгосон бөгөөд түүнд тохирох Цагаан, Хар, Мөнгөлөг гэсэн
3 төрлөөр ашиглах хавтгай минималист логог бий болгосон.
Энгийн хэрнээ хүчирхэг лого нь Apple Брэндтэй төгс нийцдэг